БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

БИДНИЙ ТУХАЙ

gg

Нийт Баянхонгорчууд болон манай байгууллагын цахим хуудсаар зочилж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье!  

Аливаа улс оронд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх нь төр засгийн нэн тэргүүний үүрэг байдаг билээ. Тэгвэл энэхүү хариуцлагатай үүргийг аймгийн хэмжээнд Мэргэжлийн Хяналтын Газар нь аж ахуйн нэгж, иргэдийн ажил үйлчилгээнд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжүүлж байна. Хяналт шалгалтыг мэргэжлийн түвшинд хийж, алдаа дутагдлыг засч залруулсанаар аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа сайжирч, хэрэглэгчдэд хүрч буй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нь чанар, стандартын шаардлагыг бүрэн хангажулмаариргэдийн авах үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж байдаг билээ.

            Тус газар нь 37 орон тоотой. Үүнээс газрын дарга 1, улсын ахлах байцаагч 3, улсын байцаагч 21 ажиллаж байна.

Төрийн захиргааны албан тушаалтан 22, төрийн үйлчилгээний 18 ажилтан үйлчилгээ үзүүлж байна.

БҮТЭЦ, ЧИГ ҮҮРЭГ:

-       Захиргаа удирдлагын хэлтэс

-    Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэс 

-       Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс

-    Хими, нян судлалын лаборатори гэсэн 4 чиг үүргийн дагуу хяналт шалгалт болон зөвлөн туслах үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэж ажиллаж байна.  

Алсын хараа:

Хууль ёс, нийтийн эрх ашиг, нийгмийн дэвшлийн төлөө!

Эрхэм зорилго:

Мэргэжлийн хяналтын газар нь эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөвлөн туслах стратегийг хэрэгжүүлэх замаар хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд учирч болох аливаа эрсдэл аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн байгууллага юм.

Байгууллагын зорилго:

Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж Монгол улсын хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэхэд улсын байцаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж үйлчлүүлэгчдэд ээлтэй байгууллага болох.

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
123
Нийтлэлийг үзсэн тоо
64151

Зочдын тоолуур

Өнөөдөр 0

Өчигдөр 1

Энэ 7 хоногт 0

Энэ сард 9

Нийт 21412

Currently are 4 guests and no members online