БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

gg

Нийт Баянхонгорчууд болон манай байгууллагын цахим хуудсаар зочилж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье!  

Аливаа улс оронд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх нь төр засгийн нэн тэргүүний үүрэг байдаг билээ. Тэгвэл энэхүү хариуцлагатай үүргийг аймгийн хэмжээнд Мэргэжлийн Хяналтын Газар нь аж ахуйн нэгж, иргэдийн ажил үйлчилгээнд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжүүлж байна. Хяналт шалгалтыг мэргэжлийн түвшинд хийж, алдаа дутагдлыг засч залруулсанаар аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа сайжирч, хэрэглэгчдэд хүрч буй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нь чанар, стандартын шаардлагыг бүрэн хангажулмаариргэдийн авах үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж байдаг билээ.

 

 

Ялангуяа Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “ХЭРЭГЛЭГЧИЙН ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар ч энэхүү шинэчлэлтэй хөл нийлүүлэн ажиллаж,  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангахад төрийн хяналтыг харилцан уялдаатай, үр нөлөөтэй хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Та бүхэн манай байгууллагын цахим хуудсаар зочилж, бидний өдөр тутмын үйл ажиллагаатай танилцахаас гадна салбарын хууль тогтоомж, дүрэм журам, улсын байцаагчдын хийсэн хяналт шалгалтын явц, дүгнэлт, тулгамдаж буй асуудал, мэргэжил арга зүйн зөвлөмжтэй танилцана уу. 


БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН
ГАЗРЫН ДАРГА Н.БЯМБАДОРЖ

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
122
Нийтлэлийг үзсэн тоо
48697

Зочдын тоолуур

Өнөөдөр 11

Өчигдөр 11

Энэ 7 хоногт 51

Энэ сард 163

Нийт 19496

Currently are 2 guests and no members online