БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

111Сар шинийн уламжлалт баяраар аж ахуйн нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн хэвийн боов, төрөл бүрийн цагаан идээний дээж манай лабораторит шинжлэгдэж байна. Шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсад мөрдөж байгаа хэвийн боовны MNS 0461:1981 стандартын чийг, тослог, ундны сүүний MNS 0219:2005 тослог уураглаг, цагаан идээний MNS 4230:2005 стандартуудын чийглэг, тослог, исгэлэн гэсэн үзүүлэлтүүд зарим нэг бүтээгдэхүүн дээр шаардлага хангахгүй гарч байна.

Жишээ нь: Тослогын хэмжээ нь шар тосыг “зулын” тос нэртэй тостой холисоноос болж бүтээгдэхүүний чанар стандартын шаардлага хангахгүй байх гэх мэт. Иймд ард иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа лабораторит шинжлүүлсэн эсэх, бусад механик хольцтой байгааг шалгаж эрүүл аюулгүй хүнсээ хэрэглэхийг аймгийнхандаа сэрэмжлүүлж байна.12

Монгол улсад мөрдөж байгаа хэвийн боовны стандартаар таны худалдаж авсан боовны чийглэг 15,5хувь, тослог 21 % -иас багагүй, аарц, аарцан бүтээгдэхүүний чийглэг 55 %-иас багагүй, тослог нь 0,5-18%, исгэлэн нь 200-270 Т0, ааруул, хуруудны чийглэг 10-20 %-иас багагүй, тослог нь 0,5-30 % хүртэл, ээзгий чийглэг нь 16 %-иас багагүй, тослог нь 7-30 % хүртэл, ундны сүүнд гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч нян, салс үүсгэгч нян, хөгц мөөгөнцөр, байх ёсгүй юм.

 Энэ бүх үзүүлэлтүүд зөвхөн лабораторийн шинжилгээгээр тодорхойлогддог учир бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авах бүрдээ шинжилгээнд хамрагдсан эсэхийг шалгаж авч байхыг манай лабораторийн зүгээс зөвлөж байна. Мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдан борлуулагч нар тухайн хүнсний бүтээгдэхүүнийхээ эрүүл аюулгүй байдлыг хангаж ажиллана гэж Монгол Улсын Хүнсний тухай хуулинд заасан байдгийг хэрэгжүүлж  үйлдвэрлэгч, худалдан борлуулагчид бүтээгдэхүүнээ улирал тутам шинжилгээнд хамруулж байх хэрэгтэй.

Та бүхэн сар шинэдээ төрөлөөрөө түвшин амгалан элэгээрээ энх амгалан шинэлээрэй. 

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
142
Нийтлэлийг үзсэн тоо
200097

Зочдын тоолуур

Өнөөдөр 0

Өчигдөр 1

Энэ 7 хоногт 0

Энэ сард 4

Нийт 21781

Currently are 7 guests and no members online