БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

Цэцэг өвчин

Цэцэг өвчин нь Хонь, ямаа, төл малд өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд гүвдрүүт цэврүү үүсэж, дотор эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг малын гоц халдварт, олон улсын худалдааны хорио цээртэй өвчин юм. Цэцэг өвчин он гарсаар Төв, Архангай,Хэнтий Дархан уул Дундговь, Сэлэнгэ зэрэг нийт 7 аймагт гараад байна.

 

18a93f9ab6c07506original

Илрэх шинж тэмдэг

Хонины цэцэг өвчний нууц үе 21 хоног хүртэл, эхлээд +41-42 хэм хүртэл өндөр халуурна. Нүдний зовхи хавагнаж, хамар нүднээс салсархаг, заримдаа идээтэй шингэн гоожих, зүрхний цохилтын тоо олширч, амьсгаадах байдал үзүүлж, хамар нүдний эргэн тойрон, сүүлний дотор тал, суга, цавь, дэлэн, хэвлийн арьсан дээр улаан толбо гарч, дараа нь булдруу болж 1-3 хоног байна.

Халдварын эх үүсвэр нь өвчилсөн, нууц үедээ байгаа хонь, ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна. Мөн өвчтэй мал, амьтныг эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар дамжин халдвар тархана.    

Өвчилсөн үед авах арга хэмжээ

Цэцгээр хонь, ямаа нас, хүйс харгалзахгүй өвчлөх ч нялх хурга, эрлийз мал илүү мэдрэмтмгий.   Хонины цэцэг өвчинтэй тэмцэхэд манай орны хувьд өвчилсөн болон сэжигтэй малыг зориудаар устгах арга хэмжээг хэрэгжүүлдэг.

222

Иймд иргэд онцын шаардлагагүй бол өвчний голомттой аймгуудын нутаг дэвсгэрт зорчихгүй байх, мал, амьтны шилжилт хөдөлгөөн тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдаа наймаа хийхгүй байх, бусад аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийхгүй, өөрийн аймаг, сумдын нутаг дэвсгэрт гаднаас мал оруулахгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Хонь, ямаанд дээрх шинж тэмдгүүд илэрвэл харьяа аймаг, сум, багийн мал эмнэлгийн байгууллагад 12 цагийн дотор мэдэгдэхийг АНХААРУУЛЖ байна. 

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
142
Нийтлэлийг үзсэн тоо
200107

Зочдын тоолуур

Өнөөдөр 0

Өчигдөр 1

Энэ 7 хоногт 0

Энэ сард 4

Нийт 21781

Currently are 9 guests and no members online