БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

20170217 154000     

      Байгаль орчин, Эрчим хүч, Хэмжил зүй, Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр 1 ба 2 сард “Зүүн шанд”, “Эх бүрдэн”, “Марал гүн”, “РМВ”, “Хөвших од” ХХК, Чандмань-Баянхонгор ХК-ийн халаалтын зуухуудад төлөвлөгөөт хамтарсан хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ.

Эрчим хүчний хяналтаар:

  1. Зуухны техникийн паспорт байхгүй, түүний хөтлөлт баяжилт хийгдээгүй 
  2. Зуухны ажлын байр нь аваарын гэрэлтүүлэггүй
  3. Горим, ажиллагаа, даралт, температурын график боловсруулж батлуулаагүй, зуухыг графикын дагуу ажиллуулаагүй
  4. Зууханд төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажлыг батлагдсан графикын дагуу хийж гүйцэтгээгүй
  5. Сүлжээний ус боловсруулах, цэвэршүүлэх тоног төхөөрөмжгүй 
  6.  Зуухнаас гарч буй үнс шааргыг механикжуулж зөөгөөгүй                                          

Хэмжил зүйн хяналтаар:

  1. Усны тоолуур суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан
  2. Усан халаалтын зуух, шугам сүлжээнд ашиглаж байгаа манометрийг улсын баталгаажуулалтад хамруулаагүй, термометрийг шалгалт тохируулгад хамруулаагүй
  3. Гүний худагт усны тоолуур ашиглахгүй байгаа
  4. дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журамд хэмжих хэрэгслийн техникийн бэлэн байдал, ашиглалтын талаар заалт оруулаагүй

Байгаль орчны хяналтаар:

  1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй үйл ажиллагаа явуулж байгаа
  2. Хог тээврийн байгууллагатай гэрээ байгуулаагүй
  3. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй байгаа
  4. Агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй
  5. Халаалтын зууханд ашиглаж буй усыг гүний худгаас сэлбэн хангаж байгаа бөгөөд гүний худгийн паспорт байхгүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах эрхийн бичиг аваагүй, тоолуур суурилуулаагүй, гэрээ байгуулаагүй

Хөдөлмөрийн хяналтаар:

  1. Аюулгүй ажиллагааны дүрмийг байршуулаагүй, төлөвлөгөө боловсруулаагүй
  2. Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан ажилтанг томилоогүй, зөвлөл байгуулаагүй
  3. Аюулгүй байдлын арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг жилийн төсөв, төлөвлөгөөнд тусгаагүй
  4. Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй
  5. Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөргүй
  6. Нийт ажилтнууд  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэг дутмаг, сургалт зохион байгуулаагүй
  7. Ажил олгогч ажилтнуудад ажлын хувцас хамгаалах хэрэгслийг олгодоггүй.
  8. Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комисс ажиллуулаагүй
  9. Цахилгааны самбар, тоног  төхөөрөмжийн газардуулгын акт, даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй
  10. Ажил олгогч нийт ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр бүрэн байгуулаагүй
  11. Ажил албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт боловсруулаагүй,баталж мөрдүүлээгүй байгаа
  12. Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулаагүй
  13. Хөдөлмөрийн дотоод журам боловсруулж, баталж, мөрдөөгүй
  14. Байгууллагын дотоод журам, дотоод хяналт шалгалтын журмыг боловсруулж, мөрдүүлээгүй

Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал

Эрчим хүчний хяналтаар:

  • Халаалтын зуух, тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалт аюулгүй ажиллагааны байдалтай танилцаж хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулах, учирч болох эрсдэл, тэдгээрийг бууруулах талаар зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллав.

Хэмжил зүйн хяналтаар:

  • Усан халаалтын зуух, шугам, сүлжээнд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн ашиглалт, техникийн бэлэн байдал зэргийг газар дээр нь үзэж, зааварчилгаа өгч ажиллав.

Байгаль орчны хяналтаар:

  • БОНБНҮ хийлгээгүй байсан 1 зуухыг үнэлгээний компанитай холбож гэрээ байгуулах ажлыг хийлгэв. 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлж эхлээд байна. Хөрс, усны шинжилгээг хийлгүүллээ. Хог хаягдлын гэрээ хийгээгүй байсан аж ахуйн нэгжүүдийн гэрээг хийлгэн, усны дүгнэлтийг гаргуулах ажлыг хяналт шалгалтын явцад хийлгэлээ.

Хөдөлмөрийн хяналтаар:

  • Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд байгууллагын сургалтыг зохион байгууллаа. Ажлын хувцас хэрэгслийг хэрэглэж хэвшүүлсэн.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулах зорилгоор 6 халаалтын зуухуудад албан шаардлагыг хүргүүлж, шалгалтын материалыг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хугацаатай үүрэг даалгаварыг өгч ажиллаж байна.

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
142
Нийтлэлийг үзсэн тоо
200127

Зочдын тоолуур

Өнөөдөр 0

Өчигдөр 1

Энэ 7 хоногт 0

Энэ сард 4

Нийт 21781

Currently are 14 guests and no members online