БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

Цаг үе, үйл явдал

      лого   

      "АЮУЛГҮЙ ХҮНС" сарын аяны хугацаанд Мэргэжлийн хяналтын газрын хими, нян судлалын лаборатори нь үнэ төлбөргүй шинжилгээ хийж байгаа тул хүнсний худалдаа, үйлдвэр үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хүнсний бүтээгдэхүүнээнээ баталгаажуулж "ИРГЭН БҮРТ ЭРҮҮЛ ХҮНС" уриан дор нэгдэн ажиллацгаая!

 

    хоол 2   хоол 1

       "АЮУЛГҮЙ ХҮНС" сарын аяны хүрээнд нийтийн хоол үйлдвэрлэлийн газарт хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын улсын байцаагчид хамтарсан хяналт шалгалтыг хийлээ. Ундны ус нөөцлөх сав нь хүнсний зориулалтын бус хуванцар сав ашиглаж байгаа байдалд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хоол үйлдвэрлэлд мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн талаар сургалт хийлээ.

        shop 

     Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "АЮУЛГҮЙ ХҮНС" сарын аяны хүрээнд Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн улсын байцаагчид хүнсний бөөний худалдааны 2 төвд хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Дотоод хяналт төлөвшиж эхэлснээр хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүний нэр төрөл, тоо багассан үзүүлэлттэй байна. Хаяг шошгийн зөрчилтэй бүтээгдэхүүн худалдах, бүтээгдэхүүний гарал үүсэл шинжилгээний бичиггүй, холбогдох хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн. Зөрчлийг арилгах талаар улсын байцаагчдын хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна. Хэрэгжилтийн байдалд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ.

20170217 154000     

      Байгаль орчин, Эрчим хүч, Хэмжил зүй, Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр 1 ба 2 сард “Зүүн шанд”, “Эх бүрдэн”, “Марал гүн”, “РМВ”, “Хөвших од” ХХК, Чандмань-Баянхонгор ХК-ийн халаалтын зуухуудад төлөвлөгөөт хамтарсан хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ.

Эрчим хүчний хяналтаар:

  1. Зуухны техникийн паспорт байхгүй, түүний хөтлөлт баяжилт хийгдээгүй 
  2. Зуухны ажлын байр нь аваарын гэрэлтүүлэггүй
  3. Горим, ажиллагаа, даралт, температурын график боловсруулж батлуулаагүй, зуухыг графикын дагуу ажиллуулаагүй
  4. Зууханд төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажлыг батлагдсан графикын дагуу хийж гүйцэтгээгүй
  5. Сүлжээний ус боловсруулах, цэвэршүүлэх тоног төхөөрөмжгүй 
  6.  Зуухнаас гарч буй үнс шааргыг механикжуулж зөөгөөгүй                                          

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
142
Нийтлэлийг үзсэн тоо
419513

Зочдын тоолуур

Өнөөдөр 0

Өчигдөр 20

Энэ 7 хоногт 47

Энэ сард 870

Нийт 25402

Currently are 20 guests and no members online