БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

Цаг үе, үйл явдал

logo gasi monМэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төлөвлөгөө болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсан эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг 10 дугаар сарын байдлаар 100 хувь хийж дуусгасан байна. Эрсдэлийн үнэлгээ хийгдэж төлөвлөгдсөн обьектуудаас давхардсан тоогоор 74 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулаагүй тул хяналт шалгалтад хамрагдаагүй. Төлөвлөгөөт шалгалтад 450,  төлөвлөгөөт бус хяналт шалгалтад 98,  гүйцэтгэлийн хяналт шалгалтад 46 аж ахуй нэгж, байгууллагын нийт 1724 иргэн хамрагдсан байна. 

Шалгалтаар нийт 8361 зөрчил илрүүлж, 5821 (69,6 хувь) зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авсан. 

 

Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 онд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар авсан арга хэмжээг графикаар харуулвал:

grapic1

DSC 0006

“Хүний төлөө-Зөв” тус сарын аяны хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Нийгмийн хамгаалал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт “Чандмань-Баянхонгор” ХК, “Баянхонгор-Эрчим хүч”, Хот тохижилт орон нутгийн өмчит үйлчилгээний газар зэрэг байгууллагуудын нийт 43 ХАБ-ийн ажилтан, албан хаагчид хамрагдлаа. Хэлэлцүүлгийн үеэр нэгдсэн эмнэлгийн Мэс заслын их эмч н.Баттогтох Үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдолд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар үзүүлэх сургалт зохион байгуулж, “Рео-Баянхонгор” ХК-ийн ХАБ-ийн инженер Б.Гангэрэл ажлын туршлагаасаа хуваалцлаа.

DSC 0081“Хүний төлөө-Зөв тус” сарын хүрээнд Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийн байгууллага сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Нэгдсэн эмнэлгийн эмч, сүрьеэгийн тасгийн эмч, өрхийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, “Монос фарм трейд” ХХК “витаминжуулалтын аян”-ыг зарлаж, хөнгөлттэй эмийн жороор 120 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүллээ.

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
142
Нийтлэлийг үзсэн тоо
419493

Зочдын тоолуур

Өнөөдөр 0

Өчигдөр 20

Энэ 7 хоногт 47

Энэ сард 870

Нийт 25402

Currently are 37 guests and no members online