БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

Цаг үе, үйл явдал

Монгол Улсын Засгийн Газрын 1111 төвд ирүүлсэн иргэний мэдээллээр Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 11 дүгээр удирдамжийн дагуу Баянхонгор сумын 2 дугаар цэцэрлэгийн хүүхдэд олгож буй хоолны илчлэг шимт чанарын байдалд үнэлэлт өгөх зорилгоор Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч, Боловсрол, соёл урлагийн хяналтын улсын байцаагч нар хяналт шалгалт хийлээ. Хоолны нэр төрөл, давтамж, хүртээмж, шимт чанар, илчлэгийн байдалд тандалт хяналт шинжилгээ хийхэд хоолны илчлэг 1618,5 ккал, хоолонд эрүүл зүйн нян судлалын үзүүлэлтээр нянгийн бохирдолгүй гарч хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308-2012 стандартын шаардлагыг хангаж байна. Өргөдөл гаргагчид гомдлын хариуг улсын байцаагчийн 05-03-04/14, 19 тоот дүгнэлтээр хүргүүлэв.   

neelt

Дэд бүтцийн салбарын хууль, норм, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулан, гарч байгаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах зорилгоор улсын хэмжээнд явуулж буй "Хүний төлөө-Зөв тус" сарын аяныг Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас орон нутагтаа зохион байгуулж байна. Сарын аяны нээлтийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтран зохион байгуулав.

      Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хурдан морины өвлийн уралдаан аймаг, сум, орон нутгуудад зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Иймд уяачид болон эцэг, эхчүүд та бүхэн унаач хүүхдүүдийнхээ аюулгүй байдал, дулаан хувцас, чанарын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэгсэлд онцгой анхаарч, гэнэтийн ослын даатгалд заавал даатгуулж уралдуулахыг зөвлөж байна.

mori

Манайх сайтаа шинэчлэн засварлаж бусад аймгын МХГ-уудынхтай ижил загвартай болголоо. Одоогоор мэдээллүүдээ оруулж амжаагүй байгаа тул хэрэглэгч та бүхэнээсээ хүлцэл өчье. Сайтын мэдээллүүдээ цагаан сарын дараагаас тавьж эхэлнэ. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлчихээд манай сайтад эргэн зочлоорой!

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
142
Нийтлэлийг үзсэн тоо
214425

Зочдын тоолуур

Өнөөдөр 0

Өчигдөр 1

Энэ 7 хоногт 1

Энэ сард 22

Нийт 21827

Currently are 19 guests and no members online