БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

delguur 640x316

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016 онд хяналт шалгалт хийхээр зарлагдсан хүнсний худалдааны 4 дэлгүүр, 1 супермаркетад төлөвлөгөөт хяналт шалгалтыг  “Худалдаалах үйл ажиллагааг шалгах” 1.11 кодтой хяналтын хуудсаар хийлээ. Хяналтын хуудсаар 3 худалдааны газар дунд, 2 худалдааны газар их эрсдэлтэй шалгагдсан байна. Шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрч байна.

Үүнд:

-       Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан,

-       Буцаан болон татан авсан бүтээгдэхүүний бүртгэл хөтлөдөггүй,

-       Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөдөггүй,

-       Хүнсний бүтээгдэхүүнийг хаяг шошгод заасан нөхцөлд хадгалдаггүй, хөргөгч хөргүүрийн температурын заалтыг хянаж бүртгэл хөтлөдөггүй,

-       Дотоод хяналт шалгалтын зохион байгуулах журам батлуулан мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байна. 

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар дээрхи худалдааны газруудад 14-16 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгч, хэрэгжилтэнд нь хяналт тавьж, хэрэглэж дуусах хугацаа дууссан 286.0 мянган төгрөгний хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг устгах арга хэмжээ авч ажиллалаа.

Шалгалтад хамрагдсан газруудын ажилчидад хүнсний салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж стандарт, хяналтын хуудсаар илэрсэн зөрчлүүд, түүний шалтгаан, ирээдүйд учирч болох эрсдэл, тэдгээрийг бууруулах асуудлууд зэрэг сэдвүүдээр байгууллагын сургалтыг зохион байгуулсан.   

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
142
Нийтлэлийг үзсэн тоо
157472

Зочдын тоолуур

Өнөөдөр 1

Өчигдөр 1

Энэ 7 хоногт 1

Энэ сард 16

Нийт 21736

Currently are 45 guests and no members online