БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

44

2016 оны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 12, 13, 14 тоот удирдамжаар 2016 оны 01 дүгээр сарын 11-нээс30-ны өдрүүдэд Баянхонгор сумын 2, 3, 5 дугаар цэцэрлэгийн сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд 6.1 кодтой “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, 3.6 кодтой “Цэцэрлэгийн эрүүл ахуй халдвар хамгааллын нөхцөлийг  шалгах хяналтын хуудас”-аар Боловсрол,соёлын хяналтын улсын байцаагч Э.Цэрэндэжид, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Анхтуяа нар хамтран шалгалаа.

Шалгалтаар дараах арга хэмжээг авч ажиллаалаа.1a1

 1.Цэцэрлэг тус бүрийн  удирдах ажилтан багш нарыг байлцуулан шалгалтын дүнг хяналтын хуудасны заалт бүрээр танилцуулж, шалгалттай холбоотой Боловсролын эрх зүйн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгууллагын сургалт зохион байгууллаа. Байгууллагын сургалтаар “Шалгалтын танилцуулга” болон “Багшийн ёс зүй”, Угаалга, цэвэрлэгээний ерөнхий зарчим” сэдвээр  дэлгэцэт танилцуулга /персентешн/  бэлтгэж үзүүллээ.

2.Цэцэрлэгийн эцэг эх, асран хамгаалагчдаас цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой 7 заалт бүхий асуулгыг бэлтгэж сэтгэл ханамжийн судалгаа авч, дүнг нэгтгэн танилцууллаа. Үүнд 2 дугаар цэцэрлэгийн 42, 5 дугаар цэцэрлэгийн 41, 3 дугаар цэцэрлэгийн 60 эцэг эх, асран хамгааалагчдыг хамрууллаа.

3.Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хамтарсан хугацаатай 37 заалт бүхий 3 албан шаардлагыг хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

003

4.Шалгалтын явцад цэцэрлэгийн  анги, бүлэг, хоол үйлдвэрлэлийн орчны  зүйлсээс эрүүл зүйн арчдас шинжилгээ 59 цэгээс авч, лабораторид шинжлүүлж, мөн

12 бүлгийн танхимаас агаарын болон усны  шинжилгээ,  авч дүгнэлт гаргалаа. 004

5.Нийт өрөө танхимд физик хэмжилт хийлээ.

6.Боловсрол, эрүүл ахуйн хяналтын чиглэлээр 3 төрлийн зөвлөмж боловсруулан гаргаж 100 ширхэгийг хэвлэн тараалаа.

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
142
Нийтлэлийг үзсэн тоо
157496

Зочдын тоолуур

Өнөөдөр 1

Өчигдөр 1

Энэ 7 хоногт 1

Энэ сард 16

Нийт 21736

Currently are 49 guests and no members online