БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

 

000Мэргэжлийн хяналтын байгууллагын 2016 оны нэгдсэн төлөвлөгөө, Аймгийн мэргэжлийн хяналтын газрын баталсан 17,18,28,29,30 тоот удирдамжуудын дагуу Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж буй “Арвижих-Эрдэнэ”, “Монфа” эмийн сангуудад төлөвлөгөөт шалгалт, “Ачлал”, “МСТНЖ-1”, “Цагаан тэвш” эмийн сангуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

3.3 кодтой “Эмийн сангийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар “Арвижих-Эрдэнэ” их, “Монфа” дунд, “Ачлал” дунд, “МСТНЖ-1” дунд, “Цагаан тэвш” дунд эрсдэлтэй тус тус үнэлэгдлээ.001

Шалгалтаар жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгож байгаа /эмчлүүлэгчийн карт болон цаасан дээр бичсэн/ зөрчил нийтлэг илэрч байна. Энэ зөрчил төдийлөн буурахгүй байгаа нь “Эмийн жорын маягт, жор бичилт” MNS 5376:2014 стандартын дагуу эмийн жорыг бичдэггүйтэй холбоотой байна. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан хугацаатай албан шаардлага, зөвлөмжүүдийг хүргүүлж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй “Монфа” эмийн сангийн үйл ажиллагааг улсын байцаагчдын хамтарсан 1/04 тоот актаар түр зогсоох арга хэмжээ авч ажиллалаа. 

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
142
Нийтлэлийг үзсэн тоо
157442

Зочдын тоолуур

Өнөөдөр 1

Өчигдөр 1

Энэ 7 хоногт 1

Энэ сард 16

Нийт 21736

Currently are 49 guests and no members online