БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

аа

        Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016 онд хяналт шалгалт хийхээр зарлагдсан 2 үсчний газарт төлөвлөгөөтшалгалт, 2 үсчний газарт зөвлөн туслах үйлчилгээг “Үсчний газрын эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг шалгах” 3.17 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлж, багаж хэрэгсэлээс эрүүл зүйн нян судлалын арчдас шинжилгээ авч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын магадлан итгэмжлэгдсэн нян судлалын лабораторит шинжилгээнд хамрууллаа.

Хяналтын хуудсаар 3 их эрсдэлтэй, 1 дунд эрсдэлтэй шалгагдсан байна. Илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулахаар 12-13 заалт бүхий хугацаатай 2 албан шаардлага, 7-14 заалт бүхий 2 зөвлөмж өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна.

ррШалгалтад хамрагдсан газруудын ажилчдад үс засах үйлчилгээний газарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, стандарт, хяналтын хуудсаар илэрсэн зөрчлүүд, түүний шалтгаан, ирээдүйд учирч болох эрсдэл, тэдгээрийг бууруулах арга зам зэрэг сэдвүүдээр байгууллагын сургалтыг зохион байгуулж ажиллалаа.  

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
142
Нийтлэлийг үзсэн тоо
223137

Зочдын тоолуур

Өнөөдөр 0

Өчигдөр 48

Энэ 7 хоногт 48

Энэ сард 242

Нийт 22497

Currently are 6 guests and no members online