БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

hogiin tseg

Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу болон “Иргэн бүр-Эрсдэлгүй орчинд” аяны хүрээнд аймгийн төвийн нэгдсэн хогийн цэгт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар нэгдсэн хогийн цэг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж хэрэгжүүлдэггүй, хогийг ангилан ялгадаггүй, Ландфилийн аргаар дарж булшилдаггүй, эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоогоогүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Энэ нь хог тээврийн байгууллагын удирдлага удаа дараа солигдож, хогийн нэгдсэн менежмент байхгүйтай холбоотой байна. Цаашид хог тээврийн байгууллагын удирдлагыг тогтвортой байлгаж, хогийн цэгийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг бууруулах дорвитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Үүнд аймаг, сумын удирдлагууд анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй.

Мөн хайрга ачиж буй иргэд замд таарсан гуу жалганд хогоо хаяснаас болж үерээр хог урсаж, “Хаяа худаг” орчмыг хогоор дүүргэсэн байна. Малын бэлчээр хог хаягдлаар бохирдсоны улмаас мал үхэж үрэгдэж байна.

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
142
Нийтлэлийг үзсэн тоо
157492

Зочдын тоолуур

Өнөөдөр 1

Өчигдөр 1

Энэ 7 хоногт 1

Энэ сард 16

Нийт 21736

Currently are 43 guests and no members online