БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

        shop 

     Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "АЮУЛГҮЙ ХҮНС" сарын аяны хүрээнд Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн улсын байцаагчид хүнсний бөөний худалдааны 2 төвд хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Дотоод хяналт төлөвшиж эхэлснээр хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүний нэр төрөл, тоо багассан үзүүлэлттэй байна. Хаяг шошгийн зөрчилтэй бүтээгдэхүүн худалдах, бүтээгдэхүүний гарал үүсэл шинжилгээний бичиггүй, холбогдох хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн. Зөрчлийг арилгах талаар улсын байцаагчдын хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна. Хэрэгжилтийн байдалд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ.

20170217 154000     

      Байгаль орчин, Эрчим хүч, Хэмжил зүй, Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр 1 ба 2 сард “Зүүн шанд”, “Эх бүрдэн”, “Марал гүн”, “РМВ”, “Хөвших од” ХХК, Чандмань-Баянхонгор ХК-ийн халаалтын зуухуудад төлөвлөгөөт хамтарсан хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ.

Эрчим хүчний хяналтаар:

  1. Зуухны техникийн паспорт байхгүй, түүний хөтлөлт баяжилт хийгдээгүй 
  2. Зуухны ажлын байр нь аваарын гэрэлтүүлэггүй
  3. Горим, ажиллагаа, даралт, температурын график боловсруулж батлуулаагүй, зуухыг графикын дагуу ажиллуулаагүй
  4. Зууханд төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажлыг батлагдсан графикын дагуу хийж гүйцэтгээгүй
  5. Сүлжээний ус боловсруулах, цэвэршүүлэх тоног төхөөрөмжгүй 
  6.  Зуухнаас гарч буй үнс шааргыг механикжуулж зөөгөөгүй                                          

jjj       

         Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хөвших од” ХХК, “РМВ” ХХК, “Чандмань-Баянхонгор” ХК, “Марал гүн” ХХК, “Зүүн шанд” ХХК, “Эх бүрдэн” ХХК-иудын халаалтын уурын зуухуудад Байгаль орчны хяналт, Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээг 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 02 дугаар сарын 24-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

00000

         Баян-Овоо сумын Цагаан цахир дахь “ХАМОДХ” төрийн бус байгууллагын хувиараа алт олборлогч.иргэдэд Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн 9 байцаагч төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгууллаа.

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
142
Нийтлэлийг үзсэн тоо
214441

Зочдын тоолуур

Өнөөдөр 0

Өчигдөр 1

Энэ 7 хоногт 1

Энэ сард 22

Нийт 21827

Currently are 14 guests and no members online