БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

 

000Мэргэжлийн хяналтын байгууллагын 2016 оны нэгдсэн төлөвлөгөө, Аймгийн мэргэжлийн хяналтын газрын баталсан 17,18,28,29,30 тоот удирдамжуудын дагуу Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж буй “Арвижих-Эрдэнэ”, “Монфа” эмийн сангуудад төлөвлөгөөт шалгалт, “Ачлал”, “МСТНЖ-1”, “Цагаан тэвш” эмийн сангуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

44

2016 оны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 12, 13, 14 тоот удирдамжаар 2016 оны 01 дүгээр сарын 11-нээс30-ны өдрүүдэд Баянхонгор сумын 2, 3, 5 дугаар цэцэрлэгийн сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд 6.1 кодтой “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, 3.6 кодтой “Цэцэрлэгийн эрүүл ахуй халдвар хамгааллын нөхцөлийг  шалгах хяналтын хуудас”-аар Боловсрол,соёлын хяналтын улсын байцаагч Э.Цэрэндэжид, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Анхтуяа нар хамтран шалгалаа.

Мах, махан бүтээгдэхүүнийг худалдаалах, худалдан авахдаа анхаарах:

  • Зориулалтын хөргөгч, хөргөх төхөөрөмжөөр бүрэн хангагдсан нөхцөлд худалдаална.
  • Мал, гахай, шувууны мах, дайвар болон хагас боловсруулсан, нөөшилсөн махан бүтээгдэхүүн, өөхөн тосыг нэг ажлын байранд худалдаалж болох боловч төрөлжүүлэн хөргөх төхөөрөмжид хадгалж худалдаална.
  • Полиэтилен уутанд жижиглэн савласан бүтээгдэхүүнийг хадгалах худалдаалах явцад гэрлийн шууд тусгалаас хамгаалж байрлуулна.

Монголын уламжлалт цагаан сарын баяртай холбогдуулан Худалдааны газруудаас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах зүйлд анхаарна уу.

Хүнсний бүтээгдэхүүнийг сонгох

Хүнсний бүтээгдэхүүний өнгө, амт, үнэр, гадаад байдлыг сайтар шалгаарай.

Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
142
Нийтлэлийг үзсэн тоо
200114

Зочдын тоолуур

Өнөөдөр 0

Өчигдөр 1

Энэ 7 хоногт 0

Энэ сард 4

Нийт 21781

Currently are 8 guests and no members online