БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

Гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдал

       download“Гоо сайхан “ гоо сайхны хэрэгсэл, бүтээгдэхүүн буюу бидний мэдэх “Косметика” гэдэг үг нь эртний грек хэлний “космео- гоёл” гэсэн үгнээс үүсэлтэй. Эртний хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүнийг шашны зан үйл болон бүлэг омогийн хүмүүсээ тэмдэгжүүлэх, таних зорилгоор хэрэглэж байжээ. Гоо сайхны бүтээгдэхүүн нь синтетик материал болон байгалийн гаралтай зохиомол хэлбэр болох химийн бодисын  холимог юм. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх байдлаар нь гоо сайхны бүтээгдэхүүнийг  аюултай, аюулгүй гэж үздэг. Гоо сайхны бүтээгдэхүүн нь хүний арьсаар дамжин цусанд орж улмаар хорт хавдар үүсгэх янз бүрийн химийн болон биологийн нэгдлүүд агуулсан байдаг. Дээрхи нэгдлүүд нь тухайн бүтээгдэгүүнд стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээтэй байх ёстой.

Гоо сайхны бүтээгдэхүүн яагаад аюултай болдог вэ ?

  • Биологийн халдвар / өвчин үүсгэгч, бичил биетэн, бактер, хөгц мөөгөнцөр/
  • Физик шинж чанартай гадны биетүүд / тоос, шороо, бохир орчин, төмрийн үлдэгдэл, гадны хатуу биетүүд /
  • Тухайн гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан
  • Хугацаа дууссан
  • Гоо сайхны бүтээгдэхүүний сонголтыг буруу хийснээс тус тус болно.

Түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүний  ашиглах хугацаа

Бүтээгдэхүүний нэрс Хадгалах хугацаа
1 Сормууусны будаг 3-6 сар
2 Нүүрний энгэсэг / пудр / 12-18 сар
3 Уруулын будаг 18 сар
4 Нүүрний крем 6 сар
5 Нүдний тень 12 сар
6 Нүдний контор 3-6 сар
7 Шампунь 24 сар
8 Уруул өнгөлөгч 18-24 сар
9 Хумсны будаг 1 жил
10 Үнэртэй ус 2-5 жил

Зарим нэг оронд стандартын шаардлага хангахгүй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсээр байна.

Жишээ нь: Уруулын болон үсний будаг үйлдвэрлэдэг ихэнхи компаниуд будаг хийхдээ хар тугалга ашигладаг. Хар тугалга нь будагны өнгийг тогтвортой хадгалах зорилгоор найрлаганд ордог бөгөөд хүний биед хавдар үүсгэх аюултай.

 Уруул өнгөлөгчийг гялалзсан болгодог зүйл нь вазелин. Вазелин нь нефтийн хаягдал бүтээгдэхүүн бөгөөд ОХУ-д вазелин агуулсан бүтээгдэхүүнийг хориглосон байдаг. Учир нь хавдар үүсгэдэг.

Хумсны будаганд мөхсөн зүйлсийг хадгалахад зориулсан формальдегид гэдэг бодис байдаг. Энэ бодис нь саван, нүдний будаг шампунь, гарын болон нүүрний тос зэрэг олон бүтээгдэхүүнд хадгалалтыг уртасгах, бактер үржихээс урьдчилан сэргийлэх зорилгоор найрлаганд нь ордог. Формальдегидын хэмжээ хэтэрвэл хавдар болон багтраа өвчин үүсгэдэг. Европын холбооны улс ийм найрлагатай  гоо сайхны бүтээгдэхүүн оруулах, үйлдвэрлэхийг хориглосон байдаг. Үсний будаг байнга хэрэглэдэг хүмүүс хөхний хавдар тусах эрсдэлтэй.

 Гоо сайхны бүтээгдэхүүний найрлага дахь хортой, хавдар үүсгэгч нэгдлүүд олон байдаг. Бидний мэдэх мөнгөн усыг бүх төрлийн гоо сайхны тос, тосон бүтээгдэхүүнд арьс цайруулах, нүд, сормуусны будаганд бэхжүүлэх зорилгоор найрлаганд нь оруулдаг бөгөөд арьсаар хүний биед дамжин загатнах, мэдрэлийн гэмтэл, тархины хөгжлийг сулруулах, харшил үүсгэх аюултай.

Нарны тос хэдгийгээр үүргээ сайн гүйцэтгэдэг ч  найрлаган дахь витамин-А  нь 40% агуулагддаг бөгөөд нартай урвалд орж биед сөрөг нөлөө үзүүлэх хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг. Мөн фталат, триклосан, диэтаноламин DEA, парабен, толуол, тальк, нүүрсний давирхай, 1,4 диоксин, бензол пероксид зэрэг химийн нэгдлүүд үнэртэй ус, шүдний оо, хөлс дарагч, хумсны будаг, бүх төрлийн хуурай цацлага, шампунь, биеийн шингэн савангийн найрлаганд ордог. Эдгээр гоо сайхны бүтээгдэхүүн нь хүний бие махбодийн элэг, бөөр гэмтээх, ургийн гажилт, эр бэлгийн эсийн тоог бууруулах, хөхний хорт хавдар, нөхөн үржихүй, уушигны хавдар гэх мэт олон өвчин үүсгэдэг.

Иймээс та бүхэн хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний орц, найрлага стандартын шаардлага хангасан, шинжилгээнд хамрагдсан эсэх, хүчинтэй хугацааг  шалгаж,  сонгон хэрэглээрэй.

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
142
Нийтлэлийг үзсэн тоо
157434

Зочдын тоолуур

Өнөөдөр 1

Өчигдөр 1

Энэ 7 хоногт 1

Энэ сард 16

Нийт 21736

Currently are 41 guests and no members online