БАЯНХОНГОР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хэрэглэгчийн булан

Хими, микробиологийн нэгдсэн лаборатори нь 2015 оны эхний хагас жилд нийт 899 сорьцонд 2269 үзүүлэлтээр шинжилгээ хийсний 12,4 хувь буюу 112 сорьц эерэг дүнтэй гарсан байна. 

Шинжилгээнд хамрагдсан нийт дээжийн 59,9 хувь нь төлөвлөгөөт хяналтын, 38,8 хувь нь хүсэлтээр, 1 хувь нь давтан шинжилгээнд хамрагдсан. Стандартын шаардлага хангаагүй буюу эерэг гарсан сорьцын дийлэнх нь гадаад орчны хөрс, гүний ус, төвлөрсөн системийн ус, агаар, жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүний дээжүүд байна. Энэ оны эхний хагас жилийн тоон шинжилгээний дүнгээс харахад шинжилсэн нийт хүнсний дээжийн 31,3% буюу 282 нь дотоодын үйлдвэрлэгчдийн, 21,6% буюу 195 нь импортын, ахуйн бүтээгдэхүүний дээж 2,8%, эм биобэлдмэлийн 0,4%, орчны шинжилгээний дээж 43,6% буюу 392 тус тус хамрагдсан.

Сайтын үзүүлэлт

Бүртгэлтэй хэрэглэгч
2
Мэдээллүүд
142
Нийтлэлийг үзсэн тоо
157451

Зочдын тоолуур

Өнөөдөр 1

Өчигдөр 1

Энэ 7 хоногт 1

Энэ сард 16

Нийт 21736

Currently are 65 guests and no members online